Төмөр замын тээврээр тээсэн ачаа 9.4 хувиар өслөө

Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний аравдугаар сард 23.0 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 2.5 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.0 (9.4хувь) сая тонн, зорчигчид 304.1 (14.0хувь) мянгаар өссөн байна. Харин тээсэн ачаа 2019 оны аравдугаар сард 2.6 сая тонн болж, өмнөх сараас 171.0 (7.0хувь) мянган тонн, зорчигчид 316.8 мянган хүн болж, өмнөх сараас 55.7 (21.4хувь) мянган хүнээр өссөн байна.

Төмөр замаар тээсэн нийт ачаанд уул уурхайн бүтээгдэхүүн 2019 оны эхний аравдугаар сард 82.9 хувь, барилгын материал 10.3 хувь, хар төмөр 1.4 хувь, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 1.3 хувь, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 0.9 хувь, мод модон материал 0.6 хувь, үйлдвэрийн тоног төхөөрөмж 0.2 хувь, бусад бүтээгдэхүүн 2.5 хувийг эзэлж байна гэж Үндэсний статистикийн хороноос мэдээллээ.