БИД ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА

  • Авто замын
    тээвэр

    - Гаалийн итгэмжлэгдсэн тээврийн хэрэгслээр,
    мэргэшсэн жолооч таньд үйлчилнэ.
    - Уян хатан (цаг тутам)
    - Мэргэжлийн туршлагатай хамт олон

  • Агаарын тээвэр

    - Ачааны овор хэмжээнээс үл хамааран хамгийн
    оновчтой шийдэлийг таньд санал болгоно
    -  Өдөр тутмын нислэг
    -  Нисэхийн агуулах
    -  Шуудан илгээмж

  • Далайн тээвэр

    - Ачаа тээвэрлэлтийн оргил үед, бид таны
    ачааг хугцаа алдахгүй тээвэрлэнэ
    -  Бүтэн чингэлэг,түүвэр ачаа
    -  Аюултай ачаа, химийн ачаа
    -  Задгай ачаа
    -  Хаалганаас хаалга хүргэх үйлчилгээ

  • Төмөр замын
    тээвэр

    -  Хамгийн найдвартай хамгийн хямд үнийн санал
    -  Бүтэн чингэлэг, түүвэр ачаа
    -  Хүнд болон хэтрүү овортой ачааны тээвэр
    -  Аюултай ачаа, Химийн ачаа
    -  Баталгаат агуулах

  • БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ

    -  Транзит тээвэр
    -  Гаалийн бүрдүүлэлт
    -  Мэргэжлийн зөвлөгөө
    -  Баталгаат агуулах болон түгээлтийн үйлчилгээ

  • Хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээ

    Манай компани нь дараах үйлчилгээнүүдийг харилцагч та бүхэнд санал болгож байна.
    -  Авто зам, төмөр зам, далайн болон агаарын тээвэр
    -  Чингэлэг, задгай ачаа, хэтрүү овортой болон хүнд ачааны тээвэр
    -  Аюултай ачаа тээвэр
    -  Транзит тээвэр, цахим үйлчилгээ
    -  Гаалийн бүрдүүлэлт, Баталгаат агуулах
    Зэрэг үйлчилгээг мэргэжлийн хамт олон найдвартай өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.
    Манай компанийг та сонгон үйлчилүүлсэнээр дараах давуу талыг эдлэнэ
    Дэлхийн өнцөг булан бүрээс ачаа тээвэрлэлт хийх
    -  Бүх төрлийн ачааг бүх төрлийн тээвэр
    -  FCL/LCL ачааны тээвэрлэлт
    -  Хаалганаас хаалганд хүргэх үйлчилгээ

Логистик гэж юу вэ?

Логистик гэдэг нь хэрэгцээт барааг аль болох бага зардлаар бий болгон хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажиллагааны нийлбэр юм. Өөрөөр хэлбэл түүхий эд нийлүүлэлт, хадгалалтаас эхлээд үйлдвэрлэлийн технологийн үйлдлүүдийн хооронд явагдах хагас бэлэн бүтээгдэхүүний зөөвөрлөх, баглах боох, бэлэн бүтээгдэхүүн хадгалах, хэрэглэгчдэд хүргэх бүх үйлчилгээ үүнд багтана.

Бидний агаарын, далайн, төмөр зам, авто замын тээврийн туршлагын хүрээнд ханган нийлүүлэлтийн сүлжээнд байгаа бүх төрлийн үйлчилгээтэй холбогдох боломжтой. Өргөн сүлжээнд дахь итгэлтэй түншүүдийн тусламжтай бид логистикийн гайхалтай ажил бүтээдэг.

Бид ачааг ачиж буулгахаас эхлээд дамжин өнгрөх тээвэрлэлтийн үед бид аюулгүй байдлын үүднээс өндөр стандартын дагуу ачааг тээвэрлэнэ, бид эрсдэл гарагдаггүй.

Хүрэх газартаа 100% найдвартай, аюулгүй хүргэх

Бид таны ачааг анхаарч, цаг хугцаанд нь аюулгүй хүргэх болно.

Бидний тухай

Инстант транс ХХК нь 2002 оны 6 сард олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсан. Манай компани байгуулагдсанаас хойш Монголын ТЗ, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийн зохицуулэх газар, УБТЗ ХНН , Гаалийн ерөнхий газартай нягт холбоотой ажиллаж алхам алхамаар хөгжин дэвжиж өдгөө томоохон тээвэр зуучлалын компануудын нэг болсон. Мөн IFC8, Railway Multimodal Transport Service Platform, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоонуудын гишүүн байгуулга юм. Манай мэргэжлийн хамт олон таны хүссэн чиглэлийн дагуу хамгийн баталгаатай, хамгийн хямд үнээр таны ачааг таньд найдвартай хүргэж өгнө.

Олон улс дахь үйл ажиллагаа

Одоогийн байдлаар манай компани нь Хятад, АНУ, Орос, Солонгос, Япон, Гонконг болон Европын улс оронуудын тээвэр зуучийн компаниудтай нягт харилцаа холбоотой ажилладаг төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт тээвэрлэлтийн сүлжээнийхээ хүрээгээ тэлэн ажиллаж байна.
Манай компани 2015 оноос БНХАУ-ын COSCO TIANJIN INTERNATIONAL FREIGHT CO.,LTD–тай бүх талаар хамтран ажиллах болсноор, Дэлхийн 90 ороны 290 боомтын 355 далайн тээврийн маршруттай бөгөөд Хятадын Шанхай, Чинхуандао, Таншань, Тяньжин зэрэг боомтоор орж ирэх транзит ачаа тээвэр болон тус улсын бүх муж, хотоос ачаа тээврийг авто зам, төмөр замаар богино хугацаанд амжилттай зохион байгуулан тээвэрлэж байна. Инстант Транс ХХК олон улсын тээвэр зуучийн байгууллага нь Японы Ёкохама, Токио, Нагоя, Кобе, Осака, Можи, Наката, Тайваний Каосюн, Тайчун, Килун, Тайпэй, Өмнөд Солонгосын Бусан, БНХАУ-ын Хонгконг, Тяньжин, Австралийн Сидней, Мэлбурн, Брисбан зэрэг ачаа эргэлтээрээ томд тооцогдох далайн боомт хотуудаас УБ хүртэл таны чингэлэгийг COSCO-ын үндсэн тарифаар нэмэгдэл хөлсгүйгээр тээвэрлэн авчрах үйлчилгээг хурдан шуурхай үзүүлж байна.

Гүйцэтгэсэн
ажил

Коско гэж хэн бэ?

1961 оны 4-р сарын 27-нд Хятадын анхны олон улсын далайн тээврийн компани болох COSCO компани нь байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 58 жилийн хугацаанд БНХАУ-ын хувьд хамгийн том, дэлхийн хэмжээнд хоёрт эрэмбэлэгдэх далайн тээврийн компани болон өргөжин хөгжжээ. 2019 оны байдлаар COSCO компани нь 86 сая тонны даацтай өөрийн эзэмшлийн болон шууд хяналтын 1114 хөлөг онгоцтой болж, дэлхийн бүх бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг болсон байна. COSCO бол Хятад дахь хамгийн том далайн тээврийн компани мөн дэлхийн далайн тээврийн томоохон компаниудын нэг юм. Үүнээс гадна COSCO нь Хятад дахь хамгийн том ачилт тээвэрлэлтийн цогц үйлчилгээтэй компани юм. COSCO өөрийн хөлөг онгоцны жагсаалтыг COSCO флотын жагсаалтаас авах боломжтой. 2016 онд COSCO групп нь Хятадын Тээвэрлэлтийн групптэй нэгдэж Хятад COSCO Хүргэлтийг үүсгэсэн.

COSCO SHIPPING Групптэй харьяалагддаг COSCO SHIPPING Lines Co., Ltd (цаашид COSCO SHIPPING Lines) нь CSCL 2016 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн COSCO-ийн контейнер бизнес эрхэлдэг ажээ. COSCO SHIPPING Lines нь Хятад улсын (Шанхай) Чөлөөт худалдааны бүсэд бүртгэлтэй, 15.96 тэрбум юанын хөрөнгөтэй, бүртгэлтэй капиталын хамт COSCO SHIPPING Holding Co., Ltd-ийн бүрэн эзэмшлийн охин компани бөгөөд дотоод, олон улсын далайн контейнер тээвэр эрхэлдэг.

2017 оны 11-р сарын 30 гэхэд COSCO SHIPPING Lines нь нийт 291 аж ахуйн нэгж, тэдгээрийн дотор дотоодын 137, гадаадад 154 аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна.

Интеграцчилсаны дараа COSCO SHIPPING Lines нь бизнесийн цар хүрээг өргөжүүлж, салбар дахь байр сууриа нэгтгэсэн.Үйлчилгээний сүлжээ нь мөн сайжирсан байна. 2018 оны эцэс гэхэд тус компани нийт хүчин чадал нь 2.1 сая TEU-ээр дэлхийд 4-р байр, Азид 1-р байр эзэлдэг. COSCO SHIPPING Lines нь олон улсын 228 (олон улсын тээврийн маршрут), дотоодын 47 зэрэг нийт 362 дотоодын болон улс хоорондын тээврийн маршрутаар үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн 90 улсын 355 боомтыг хамардаг.

Хамтын ажиллагаа

Манай компани 2015 оноос БНХАУ-ын COSCO TIANJIN INTERNATIONAL FREIGHT CO.,LTD–тай бүх талаар хамтран ажиллах болсноор, Дэлхийн 90 ороны 290 боомтын 355 далайн тээврийн маршруттай бөгөөд Хятадын Шанхай, Чинхуандао, Таншань, Тяньжин Синьган зэрэг боомтоор орж ирэх транзит ачаа тээвэр болон тус улсын бүх муж, хотоос ачаа тээврийг авто зам, төмөр замаар богино хугацаанд амжилттай зохион байгуулж байна.

Дэлхийд тэргүүлэгч COSCO TIANJIN INTERNATIONAL FREIGHT CO.,LTD чингэлэг тээврийн үйлчилгээ үзүүлэгч албан ёсны төлөөлөгч Инстант Транс ХХК олон улсын тээвэр зуучийн байгууллага нь ачаа эргэлтээрээ томд тооцогдох далайн боомт, хотуудаас Улаанбаатар хот хүртэл таны чингэлэгийг COSCO -гийн өөрийн үндсэн тарифаар тээвэрлэлт хийж байна.

Үнийн санал авах

  • Should be Empty:
  • Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4-хороо, 10-р хороолол UB PLATINUM 7-н давхар 702 тоот

  • 976-75856600, 976-75857700, 976-94490333

  • 976-21-242322

Facebook
Twitter
LinkedIn
Instagram